Ангилал: шүлэг тэрлэн бичив
Удахгүй буюу маргааш гэгээн хайрын баярын өдөр өнөөдөр битүүн хүнээс биш гаднаас авсан шоколадаа идээд энэ шөнө блог-оо бичэн сууна.Өнөөдөр энэ мөчид бүх хүнд байдаг дурсамжаа бичэн сууна.Жил болгоний хайрын баярын өдөр би лав хэн нэгэнтэй шоколад хуваалцаж идэж суусанаа санахгүй байна.Магадгүй Хайр амсаагүй болоод тэр юм боловуу инээв.Амасхийн хувьд амссан харин удаан үргэлжлээгүй болоод тэр байхалдаа.Одоо хэрвээ хайрлаж байсан эмэгтэй маань хамт байсан бол дэлгүүрээс биш түүнээсээ авсан шоколадаа идээл суух байх байсан байхалдаа за за энэ ч яахав дараа тэгэж байгаад дэлгэрэнгүй бичнээ
Би найз нартайгаа энгэж даажгнадаг юм би хайртай хүнтэйгээ Монгол гэрт байсан ч романтик байлгаж чадна гэж магадгүй үнэн байж болох талтай инээв.Эцэст нь хэлхэд энэ өдөр ганцаардал гэдгийг хаяаад хайртай хүнтэйгээ сайхан өнгрүүлээрэй.Магадгүй хайртай хүнээсээ салсан бол сайхнийг нь дурсаж өнгрүүлээрэй.
Хайр гэсэн шүлгээ сонордуулая
Хайр дандаа л санаснаа надаас нэхдэг
Хайр дэргэд минь байгаа ч гэж шивнэдэг
Хайр зүүднээс минь бүү холдоо ч гэж хүсдэг
Хайр халамцуу явхад ч тархийг эргүүлнэ
Сарнай цэцгээр чамайг элэрхийлэе
Сайхан сэтгэлээр чамайг тэжээе
Солиормоор үгээр чамайг хурцлая
Санаандгүй ч бай амандаа аялае
Чи их олон төрөл
Чи бас олон ааштай
Чи баянийг хоосолж
Чи зоригтнийг мохоох шидтэн
Хайр чи биднээс бүү холд
Хайр чи хааяа ч гэсэн далдаас дууд
Хайр чи хамаагүй ээ нэг удаа тэднийг тоо
Харин сүүлд нь чамайг зүрхэндээ тээнэ..